Luxury Travel: Private Islands & Exclusive Hotels

Ээж яагаад түүнд татагдаад байдгийг би ойлгодоггүй. Цэнгүүн манайд ирж амьдраад жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ өдрүүдэд сайндаж муудалцсан өдрүүд бишгүй олон. Өглөө гарч яван дугуй засвар дээрээ өнжиж орой их л ядарсан уур уцаартай хүн орч ирнэ. Ээжийг байхгүйд би хоол хийж өгчихөөд буруу хараад суучихдаг. Түүнтэй ярих ч хүсэл төрдөггүй. Энэ мэт өдөр хоногууд өнгөрсөөр л… 

Манайх төвөөсөө нэлээн зайтай учир амралтын өдрүүдэд гэртээ ус халааж усанд орно. Олон өрөөтэй бол ядаж өөр өрөөнд орохсон. Гал дээр төмөр саванд ус хийж тавин цагаан цамц формоо эндүүдэж өлгүүрт өлгөн тавьлаа. Гаднаас том төмпөн оруулж ирэн толгойгоо угаачихаад усанд оров. Цэнгүүн ах намайг нэг нүднийхээ булангаар хараад ч байгаа юм шиг. Бушуухан гэгч дуусгаад хувцсаа өмсөн хичээлээ хийхээр ширээний ард суулаа.

-Та ороо засуулах уу? гэвэл тэгээ эртхэн унтъя, чи дуусч байна уу? гэрлээ унтраахгүй бол маргааш өглөө эрт явна гэх ширүүн дуугаар захирангуй хэлэв. Би ч хурдхан гэгч өндийн газраар ор засаад эргэн ирж номоо уншлаа. Уг нь хичээлээ дуусчихсан даанч нэг л тайван биш байгаагаа мэдрээд байгаа юм шиг.

Ороо засаад гэрлээ унтраан хэсэг утсаа оролдож хэвтэв. Утасны дэлгэцэн дээрх ээжтэйгээ авахуулсан зургаа эргэн санав. Энэ зургийг хүүхдийн баяраар аав нь дарж байсан санагдаж байна. Олон жил өнгөрчээ. Тэрээр нүдээ анин утсаа дэрэн доороо хийгээд зүүрмэглэж эхлэв. Шөнө дунд хэн нэгэн биед хүрээд байгаа юм шиг эвгүй мэдрэмж. Цочин сэрээд өндийх гэтэл Цэнгүүн ах. Та чинь яасан бэ? би айгаад байна яв л даа гэвэл миний хэлснийг тоож байгаа шинжгүй дээр даран хэвтэв. 

Өвдөлт…. айдас…. тэр шөнө миний амьдралын хамгийн аймшигтай хар дарсан зүүд шиг урт удаан шөнө болов. Ээждээ хэлбэл дорцоовоор цохиж aлнa шүү гэх амьсгаадсан яхир үг. Ингэж л би хүүхэд насандаа хойд аавын xvчиpхийллийг амсаж түүндээ дассаар бараг гурван сар боллоо. Ээжийг ээлжтэй өдөр би хаашаа ч хамаагүй явчихмаар байдаг. Надад бага ч гэсэн цаг гаргаж ярилцдаг бол би ээждээ энэ бүхнийг хэлмээр даанч… 

Цэнгүүн бах нь ханасан шинжтэй хаалга хаагдах төдийд л надруу дайрдаг болов. Үнэндээ надад сургуульд явж хэн нэгэнтэй найзлах сурч мэдэх хүсэл ч алга. Зүгээр л тайван гэгч нам жим орчинд суумаар эсвэл хэзээ ч сэрэхгүйгээр унтмаар.

Дэгэж дэрвэх насан дээрээ жижигхэн зүйлээс ч цочдог мөнхийн тэр нэгэн айдастай амьдрал. Гэгээ тасарч харанхуй болоход л зүрх хаагдах шиг айдас. Цэнгүүний үйлдэл бүрээс айдаг болов. Миний толгойд над руу л битгий ойртоосой гэсэн бодлоос өөр юу ч эргэлддэггүй. Хааяа миний охин гэж хэлэх бүрт нь дотор харанхуйлж үзэн ядалт төрнө. -Ээж нь хот руу хэд хоног ажлаар явах нь миний охин дажгүй биздээ. Тэгээд өөдөөс нь хэрэлдэж муудалцаад ирэхэд хэрүүлтэй сууж байваа та хоёр ердөө хоёрхон хоночихоод л ирнэ гэж хэлсэн нь чихэнд бас зүрхэнд минь айдсын хаалга нээгдэх шиг. 

Маргааш өглөө ч болж эмнэлэгийн машин хашааны гадаа ирж зогсон ээж явахаар болов. Би хамт гарч үнсүүлээд битгий яваач дээ гэж хэлмээр байвч ам эвлэсэнгүй. -Ээж ээ ! гэж зөөлхөн дуугарвал цонхоо онгойлгон яав аа миний охин гэж надруу харлаа. Би юу ч хэлж чадсангүй хий л гараа өргөн баяртай гэв. 

Машин дөнгөж хөдлөхөд л миний нулимс асгарав. Дотроо бол үxэж байна. Гэртээ орохгүй эндээ л зогсоод баймаар. Гадаа хөлийн чимээ гарч Цэнгүүн хаалга татан орж ирэв. -Гэрлээ асаахгүй яагаав айгаад гээд байдаг хүн өнөөдөр яачихаав гэвэл: -Харин тог тасарчихлаа удахгүй ирэх байхаа. -Наад гал чинь яагаа вэ? дүүрэн утаа хийчихсэн сууж байх юм алив халуун цай байна уу? хийгээдэх…

Бид хоёр хоолоо идэж дуусаад би аягаа угаан зогсоно байн байн цаг харвал урагшилж байгаа шинж алга хүлээхээр цаг ямар удаан явдаг юм бэ? өглөө л хурдан болоосой гэж бодовч минут тутам удааширсан мэт. Би орыг нь засаж өгөөд ширээний ард суулаа. Дуусч буй лааны бүдэг гэрэлд Цэнгүүнийг харвал ашгүй унтаж байна. Гадуур хувцсаа аван Дэжидмаагийх руу гүйх шахам орвол эмээгээс нь өөр хүн алга. 

Энд хоноод явмаар байвч хэлж чадсангүй гэрээс нь гарлаа. Хашааны хаалга татан орвол аав ээждээ эрхлэн тоглож өссөн гэр минь тaмын оромж шиг л харагдаж байв. Зөөлхөн гэгч гэтэж ороод хувцсаа тайлж гарав. Түүний хөдлөх чимээнээр хөшиж орхилоо. Битгий л сэрээсэй битгий сэрээсэй амандаа бувтнаж байх зуур эргэж харан алив Сэрчмаа хажуугаар хэвт юугаа хийгээд бөгцөгнөөд явна нааш ир гэж хөнжлөө дэлгэлээ. 

-Үгүй ээ очихгүй та яах гээд байна гэж уйлж орхилоо. Мэдээж өнөөх л яргалал өвдөлтийг мэдрэнэ гэхээр зүрх нь зогсчих шиг болдог. -За маяглаад байлгүй өвөрт ор нэгэнт үзчихээд одоо айж байна гэнэ үү? Би чамайг зoдоод байна уу? харин ч чамд гар xүрдэггүй байх шүү. Ээжийг чинь эзгүйд өвөр хоoсроод байна хурдал наад лаагаа үлээгээд унтраа гэсээр өндийн босож суулаа. Хөл дээрээ зогсож байвч айсандаа хамаг бие чичирч байна. Ширээнд дөхөн очоод лааг чимхэж орхив.

Энэ лаа унтархад миний ертөнцөд тaм эхэлнэ гэдгийг тэр мэдэрч байв. Гэсэн ч тэгэхээс өөр сонголт байсангүй. Лаа унтарлаа…. Цэнгүүн өндийн босож угз татан хэвтүүлээд яг л aраатан шиг хамаг хувцсыг урж эхлэв. Болиоч дээ болиоч гэж хэчнээн хашгиравч хэн сонсох билээ дээ. Хөөрхий Сэрчмаа өнчнөөн ноцолдож тамир нь барагджээ. Гэтэл хатуу яхир гар толгойд нь буух шиг болов. Тийм ээ өвдөж байна бүр маш их. Бас толгой ч өвдөж байна. 

Өөрийг нь хүчтэй түлхэхэд хэвлий орчмоор цохиж орхив. Би ч атиралдаж орхиход доошоо шингэн зүйл асгарч эхлэв. Гараа явуулан тэмтэрч үзвэл нэлээдгүй хэсэг газар норжээ. -Юу вэ Сэрчмаа алив босооч гэж үснээс татан өндийлгөн лааг асаалаа. Бурхан минь дэвсгэрээр дүүрэн цyc.. Өөрийнхөө цycыг харсан би гaлзуу юм шиг орилон нvцгэн биеэн дээрээ ээжийнхээ халаатыг өмсөн гарч гүйлээ. 

Гадаа хүйтэн байсан ч салхи сөрөн гүйсээр гудамж уруудлаа. Ээждээ тэр үед хэлсэн бол нулимс хацар даган урссаар гүйсээр… Төмөр замын вогзал доор харагдаж байна нэгэн хүн чиглэн ирж яваа харагдав. Би ч хар хурдаараа өөдөөс нь гүйлээ. Дөхөх тусам өнөөх хүний ч алхаа нь түргэсээд буй мэт. Би дэргэд нь очин царайг нь харвал бурхан минь аав. Охиндоо хүссэн цүнхийг нь авч өгнөө гээд галт тэргэнд суун баяртай гэж хэлээд явсан хүн яг мөн байлаа…

“ЭЗЭНГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ – БАЗАРНЯМЫН ГАНСҮХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *